СЗХ компаниудын ногдол ашиг тараах хугацааг нарийвчлан тогтоолоо
СЗХ компаниудын ногдол ашиг тараах хугацааг нарийвчлан тогтоолоо
Ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн компаниуд санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор буюу дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс өмнө ногдол ашгаа хуваарилж дуусган, тайлангаа Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлж байх үүргийг нийт хувьцаат компаниуд хүлээх юм.

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан болж, 2020 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн “Ногдол ашиг тараах ажиллагааг нарийвчлан тогтоох тухай” 28 дугаар тогтоолд өөрчлөлт оруулж, компаниудын ногдол ашиг тараах хугацааг нарийвчлан тогтоолоо.

Тодруулбал, ногдол ашиг  хуваарилахаар шийдвэрлэсэн компаниуд санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор буюу дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс өмнө ногдол ашгаа хуваарилж дуусган, тайлангаа Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлж байх үүргийг нийт хувьцаат компаниуд хүлээх юм.

Ингэснээр хувьцаа эзэмшигчид ногдол ашгаа хугацаанд нь түргэн шуурхай  авахын зэрэгцээ хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэх итгэл, идэвхийг нэмэгдүүлж, тэдгээрийн эрх ашгийг хамгаалахад ихээхэн ач холбогдолтой болж байна.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.