Дэлхийн банктай стратегийн салбарт томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлнэ
3 Цагийн өмнө
106
Дэлхийн банктай стратегийн салбарт томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлнэ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Ли-г хүлээн авч уулзаж, Монгол Улсын дунд болон урт хугацааны хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэлүүд хүрээнд санал солилцов.

Уулзалтын үеэр эрчим хүч, зам тээвэр, дэд бүтэц зэрэг эдийн засгийн өсөлтийг дэмжих стратегийн салбаруудын шинэчлэл, эдгээр салбарт хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр салбарын либералчлалыг амжилттай хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах нь чухал болохыг онцолж, хөрөнгө оруулагчдын итгэлийг бэхжүүлэх, эрсдэлийг хуваалцах чиглэлд Дэлхийн банкны санхүүгийн баталгаа зэрэг шинэлэг арга хэрэгслийг ашиглан хамтран ажиллах санал дэвшүүлэв.

0o7a5940 Мөн Монгол Улсын Засгийн газартай хамтран эрчим хүчний найдвартай байдлыг хангах дамжуулах шугамын төслүүдийг хэрэгжүүлж буйд Дэлхийн банканд талархал илэрхийллээ. Цаашид эдийн засгийн өсөлтийг тэтгэх гол хөшүүрэг болох эрчим хүчний салбарын томоохон төслүүд болон нийслэлийн төвлөрлийг сааруулах дэд бүтцийн төслүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд, хувийн хэвшилд түшиглэн хэрэгжүүлэх нь чухал болохыг тэмдэглэв.

Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Ли Монгол Улсын эрчим хүч, хөдөө аж ахуй, мэдээллийн технологи, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд идэвхтэй хамтран ажиллаж байгаагаа илэрхийлээд, Тэргүүн Шадар сайдын дэвшүүлсэн хамтын ажиллагааны чиглэлүүд нь хоёр талын стратегийн түншлэлийн хүрээнд бүрэн нийцэж байгааг онцлов.

0o7a5945 Түүнчлэн Эдийн засаг, хөгжлийн яамнаас Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвийг байгуулан ажиллаж буйг өндрөөр үнэлж, бизнесийн орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдад чиглэсэн бодлого, арга хэмжээг дэмжин ажиллахаа илэрхийллээ. Монгол Улсын бүтээн байгуулалт, үйлдвэрлэл өргөжихийн хэрээр өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангахад онцгойлон анхаарч, 2026-2030 онд хэрэгжүүлэх Монгол Улсын таван жилийн үндсэн хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг дэмжин хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдэв.

Уулзалтын дүнд талууд салбар хоорондын уялдаа холбоог хангаж, тодорхой төслүүд дээр техникийн түвшинд шуурхай хамтран ажиллахаар тохиролцлоо.0o7a6015

Эх сурвалж: Эдийн засаг, хөгжлийн яам 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.