ЭТТ: 96 мянган тонн нүүрс арилжлаа
15 Цагийн өмнө
92
ЭТТ: 96 мянган тонн нүүрс арилжлаа
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн арилжаагаар 96.0 мянган тонн нүүрсийг нийт 4.1 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа.
Үүнд:
1. Эрчим хүчний нүүрс - 64.0 мянган тонн, 33.9 ам.доллароор арилжаалж нийт 2.2 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ.
2. 1/3 коксжих нүүрс - 32.0 мянган тонн, 59.7 ам.доллароор арилжаалж нийт 1.9 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 2 оролцогч оролцож үнэ 5.0 ам.доллароор буюу 9% өслөө.
 
2026 онд 15 удаагийн арилжаагаар 100 сая ам.долларын үнийн дүн бүхий 1.2 сая тонн нүүрс арилжлаа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.