Монгол Улсын эдийн засаг 2025 оны эхний 11 сард 6.4 хувиар өслөө. Уг өсөлтөд хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг 34.6 хувь, үйлдвэрлэл, барилгын салбарын нэмэгдэл өртөг 10.1 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Эдийн засгийн өсөлт 6.4 хувиар өссөний 3.2 нэгж хувийг хөдөө аж ахуйн салбар, 1.2 нэгж хувийг уул уурхай, олборлолтын салбар, 1.2 нэгж хувийг үйлдвэрлэл, барилгын салбар, 1.0 нэгж хувийг үйлчилгээний салбар, -0.1 нэгж хувийг бүтээгдэхүүний цэвэр татвар бүрдүүлсэн байна.