“Монголын төмөр зам” ТӨХК 8.7 сая тонн ачаа тээвэрлэв
6 Цагийн өмнө
66
“Монголын төмөр зам” ТӨХК 8.7 сая тонн ачаа тээвэрлэв

“Монголын төмөр зам” ТӨХК нь 2025 онд төмөр замын тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлж, нийт 8,764,590 тонн ачаа тээвэрлэн төлөвлөгөөгөө 113 хувиар биелүүллээ. Энэхүү үзүүлэлт нь 2024 оноос 192 хувиар өссөн тус компанийн түүхэн дээд амжилт юм.

Тээвэрлэлтийн үйл ажиллагааг тасралтгүй, үр ашигтай зохион байгуулсны үр дүнд 2025 онд улсын төсөвт 49.6 тэрбум төгрөг төвлөрүүлж, хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэв. Энэхүү үзүүлэлт нь 2024 онд улсын төсөвт төвлөрүүлсэн дүнтэй харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт юм.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.