ЕВРО-5 ангиллын АИ-92 автобензиний үнэ 400 төгрөгөөр буурлаа
ЕВРО-5  ангиллын АИ-92 автобензиний үнэ 400 төгрөгөөр буурлаа
Манай улсад АИ-92 автобензин Евро-2 /2390₮/ болон Евро-5 /2940₮/ гэсэн хоёр ангилалтай худалдаалагддаг ба шатахууны нөөц, нийлүүлэлт хэвийн байна.

Манай улсад АИ-92 автобензин Евро-2 /2390₮/ болон Евро-5 /2940₮/ гэсэн хоёр ангилалтай худалдаалагддаг ба шатахууны нөөц, нийлүүлэлт хэвийн байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зүгээс дээрх хоёр стандартын автобензинийн үнийн зөрүүг багасгаж, иргэдийг чанартай, хямд үнэтэй шатахуунаар хангахыг зорьж ажилласны дүнд Шунхлай компани Евро-5 ангиллын АИ-92 бензиний үнийг 400₮-өөр бууруулж 2540₮-өөр борлуулж эхэллээ. 

Цаашид бусад ААН-үүдийн борлуулж буй энэ төрлийн шатахууны үнийг бууруулах боломжийн талаар судалж байна.

Дизель түлшний тухайд, нөөц, нийлүүлэлт хэвийн байгаа ба үнэ дэлхийн зах зээл дээрх ханшийн хэлбэлзлийг дагаад буурч байна. Тухайлбал, уул уурхайд өргөн хэрэглэгддэг Евро-5 ангиллын дизель түлш литр тутамдаа 1200 төгрөгөөр буураад байна. 

Эх сурвалж: АМГТГ

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.