Монголын хөрөнгийн бирж ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Мөнхбатыг томиллоо
4 Цагийн өмнө
58
Монголын хөрөнгийн бирж ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Мөнхбатыг томиллоо
“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Хаш-Эрдэнэ өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөнтэй холбоотойгоор Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 57 дугаар тогтоолоор Т.Хаш-Эрдэнийг Бизнес хөгжлийн газрын захирлын албан тушаалд эргүүлэн томилж, мөн өдрийн 58 дугаар тогтоолоор нээлттэй сонгон шалгаруулалтаар Гүйцэтгэх захирал томилогдох хүртэл хугацаанд Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Мөнхбатыг томиллоо. 
 
Д.Мөнхбат нь АНУ-ын “JPMorgan Chase” банкнаас ажлын гараагаа эхэлсэн. Монголын хөрөнгийн зах зээлд “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК, “Голомт капитал ҮЦК” ХХК зэрэг компаниудад удирдах албан тушаал хашиж, үнэт цаасны зах зээлд шинэлэг бүтээгдэхүүн нэвтрүүлэх, олон улсын санхүүжилттэй төсөл, хөтөлбөрүүдийг удирдаж байсан тур
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.