Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилохоор танилцуулав
2025.11.24
330
 Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилохоор танилцуулав

УИХ-ын дарга Н.Учрал бүрэн эрхийнхээ хүрээнд "Эрдэнэс Монгол" компанийн Гүйцэтгэх захирал С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилуулах саналыг гарган МАН-ын бүлэгт танилцуулав.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн бүрэн эрхийн хугацаа энэ сарын 27-нд дуусгавар болох аж.

С.Наранцогтын хувьд 2022 оны 11 дүгээр сараас "Эрдэнэс Монгол"-ын гүйцэтгэх захирлаар томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа юм.

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.