Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр С.Баатарсүрэнг томиллоо
Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөл хуралдаж, С.Баатарсүрэнг Гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулах хүртэлх хугацаанд Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо.
С.Баатарсүрэн нь Эдийн засагч мэргэжилтэй бөгөөд 2007-2009 онд "Зоос" банкинд эрсдэлийн эдийн засагч, ахлах эдийн засагч, 2009-2016 онд Монголбанк, Хянан шалгагч, Банкны эрх хүлээн авах зөвлөлийн гишүүн, 2019-2020 онд Монгол Улсын Хөгжлийн банк, Хэлтсийн захирал, 2021 оноос хойш Хадгаламжийн даатгалын корпораци, Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан туршлагатай.