Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал З.Нарантуяаг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргалаа. З.Нарантуяа нь 2024 оны 11 дүгээр сард тус банкны Гүйцэтгэх захирлаар томилогдож байсан юм. Түүний томилгоо хууль зөрчсөн хэмээн Засгийн газар үзжээ.