Төлбөрийн тэнцэл 2024 оны эхний 9 сард 250.8 сая ам.долларын алдагдалтай гарч байсан бол энэ оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 53.2 сая ам.долларын ашигтай гарлаа. Төлбөрийн тэнцэл бол тухайн улсын эдийн засгийн гадаад бодлогын нэрийн хуудас. Өнгөц харахад "статистик" гэсэн утгаар ойлгож болох ч макро эдийн засгийн хамгийн чухал үндсэн үзүүлэлтийн нэг юм. Улсын эдийн засгийн ерөнхий төлөв байдал, хандлагыг төлбөрийн тэнцэл илэрхийлж байдаг.