Монголбанкны гадаад валютын улсын албан нөөц энэ оны 9-дүгээр сарын байдлаар 5.87 тэрбум ам.доллар буюу хэвийн түвшинд байна. Тодруулбал, сүүлийн гурван сарын хугацаанд валютын нөөц эрс нэмэгдэж, дээрх түвшинд хүрч ирээд байгаа юм. Жилийн өөрчлөлтийг нь авч үзвэл 25.99 хувиар нэмэгдсэн байна. Үүнд, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт өссөн нь голлох нөлөө үзүүлжээ. Тэр тусмаа нүүрсний биржийн арилжаа эргэн сэргэж, идэвхжсэн нь валютын нөөц нэмэгдэх үндэслэл болжээ.