“Шунхлай” ХХК болон “Сүү” ХК-иудад бонд гаргаж, олон нийтэд арилжихыг зөвшөөрлөө
2 Өдрийн өмнө
251
 “Шунхлай” ХХК болон “Сүү” ХК-иудад бонд гаргаж, олон нийтэд арилжихыг зөвшөөрлөө

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 14-р хуралдаан боллоо. Хуралдаанаар “Шунхлай” ХХК болон “Сүү” ХК-иудад бонд гаргаж, хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд арилжихыг зөвшөөрлөө. Санхүүгийн зохицуулах хорооноос дотоодын ТОП-100-д багтдаг аж ахуйн нэгжүүдийг хөрөнгийн зах зээлд идэвхтэй оролцуулах, санхүүгийн эх үүсвэр татах ажиллагааг хөнгөвчлөх, бонд гаргахад тавигдах нөхцөл, шаардлагыг хялбаршуулах, зах зээл дэх засаглал, манлайллыг дэмжих, цаашлаад банкнаас бусад санхүүгийн зах зээлийн санхүүжилтийн зардлыг бууруулахад чиглэсэн богино хугацааны хөтөлбөрийг үе шаттай авч хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд “Шунхлай” ХХК, “Сүү” ХК-иуд бонд гаргаж, нийтэд арилжихаар санал ирүүлснийг дэмжин хэлэлцлээ. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.