Монгол Улс гадаадын зах зээлд 2025 оны эхний 7 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 19.7 их наяд төгрөгийн борлуулалт хийсний 19.0 их наяд нь уул уурхай, олборлох салбарын борлуулалт байна. Уул уурхайн бүтээгдэхүүний гадаад борлуулалтын 37.8 хувийг нүүрс олборлолтын салбар, 57.7 хувийг металлын хүдэр олборлолтын салбар, 2.9 хувийг газрын тос олборлолтын салбар, 1.5 хувийг бусад ашигт малтмал олборлолтын салбар эзэлж байна.