Эдийн засаг оны эхний хагас жилд 5.6 хувиар өсөв
4 Өдрийн өмнө
313
Эдийн засаг оны эхний хагас жилд 5.6 хувиар өсөв

Үндэсний статистикийн хорооноос 2025 оны нийгэм, эдийн засгийн оны эхний хагас жилийн үзүүлэлтийг танилцууллаа. Монгол Улсын эдийн засаг 2025 оны эхний хагас жилд 5.6 хувиар өслөө. Уг өсөлтөд хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг 514.3 (35.6%) тэрбум төгрөгөөр, үйлдвэрлэл, барилгын салбарынх 148.0 (9.6%) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлөв.

ДНБ (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2025 оны эхний хагас жилд 5.6 хувиар өссөний 3.6 нэгж хувийг хөдөө аж ахуйн салбар, 0.1 нэгж хувийг уул уурхай, олборлолтын салбар, 1.0 нэгж хувийг үйлдвэрлэл, барилгын салбар, 0.7 нэгж хувийг үйлчилгээний салбар, 0.2 нэгж хувийг бүтээгдэхүүний цэвэр татвар бүрдүүлсэн байна.

economy250819 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.