Эрдэнэт үйлдвэр 45 жилийн хугацаанд улс, орон нутгийн төсөвт 13.4 их наяд төгрөг төвлөрүүлжээ
Эргэн сануулахад, Эрдэнэтийн уурхайчид коронавирусын цар тахлаас үүдсэн эдийн засгийн хямралыг даван туулахад улсын хэмжээнд 900 гаруй мянган өрх, 120 гаруй мянган аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, усан хангамж, хог хаягдлын төлбөрийг бүрэн хариуцаж, үүнд 1.1 их наяд төгрөгийн санхүүжилт олгож байлаа.
Уулын баяжуулах "Эрдэнэт үйлдвэр"-ийн 45 жилийн ой энэ онд тохиож байна. Тус үйлдвэр 1978-2023 онд буюу түүхэн 45 жилийн хугацаанд улс, орон нутгийн төсөвт нийт 13.4 их наяд төгрөг төвлөрүүлжээ. Үүнийг нарийвчлан авч үзвэл, 1978-2018 онд буюу 40 жилийн хугацаанд 6.5 их наядыг, 2019-2023 онд буюу ТӨҮГ-ын статустай ажилласан сүүлийн таван жилд 6.9 их наядыг төсөвт бүрдүүлж, улс орны нийгэм, эдийн засаг, төсвийн өмнө ачааны хүндийг хүрч, зогсолтгүй зүтгэжээ.
Эргэн сануулахад, Эрдэнэтийн уурхайчид коронавирусийн цар тахлаас үүдсэн эдийн засгийн хямралыг даван туулахад улсын хэмжээнд 900 гаруй мянган өрх, 120 гаруй мянган аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, усан хангамж, хог хаягдлын төлбөрийг бүрэн хариуцаж, үүнд 1.1 их наяд төгрөгийн санхүүжилт олгосон билээ.