"Ган үйлдвэрлэлийн цогцолбор” байгуулах төсөлд 412,2 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай
1 Өдрийн өмнө
348
"Ган үйлдвэрлэлийн цогцолбор” байгуулах төсөлд 412,2 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай

Хөгжлийн төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол, Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжийн дагуу байгуулагдсан Дархан, Сэлэнгийн бүсийн “Үйлдвэр технологийн парк”-ийн хөгжлийн төлөвлөгөө болон Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн ТЭЗҮ батлуулан, хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн төслийн ерөнхий танилцуулга, зарчмын санал нэгтгэх анхны хуралдаан боллоо.

Ерөнхий сайдын захирамжийн дагуу Ажлын хэсгийн ахлагчаар Тэргүүн шадар сайд бөгөөд ЭЗХ-ийн сайд Н.Учрал, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар нар болон бусад төлөөлөл ажиллана.

Дархан Сэлэнгийн бүсийн “Үйлдвэр технологийн парк”, түүнд тулгуурласан “Ган үйлдвэрлэлийн цогцолбор” байгуулах төсөл нь ойрын хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн төслүүдэд багтсан, урьдчилсан суурь судалгаагаар 412,2 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай, ашиглалтад орсоны дараах тооцооллоор үйлдвэрлэлийн үр ашиг, ач холбогдол өндөр төслөөр тооцогдож байна.

Төслийн Техник эдийн засгийн үндэслэлийн тодотголыг батлуулан, гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажлыг 2025 оны 3 дугаар улиралд багтаан зохион байгуулахаар төлөвлөж байна.

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.