"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нээлттэй хувьцаат компани болох, улмаар 10 хувиа олон нийтэд эхний ээлжинд санал болгохоор бэлтгэл ажлаа хангаж байна. Тус үйлдвэр өдгөө 47 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд цаашид тогтвортой 55 жил ажиллах үйлдвэрлэлийн нөөцөө баталгаажуулсан. Үйлдвэрийн түвшинд IPO гаргах урьдчилсан судалгаа шинжилгээний ажлыг эхлүүлж, Засгийн газарт танилцуулахаар ажиллаж байна.