Зүүн Өмнөд Азийн Төв банкнуудын Төв (SEACEN)-ийн хүний нөөцийн захирлуудын бага хурал боллоо
Зүүн Өмнөд Азийн Төв банкнуудын Төв (SEACEN)-ийн хүний нөөцийн захирлуудын бага хурал боллоо
Зүүн Өмнөд Азийн Төв банкнуудын Төв (SEACEN)-ийн Хүний нөөцийн 7 дугаар бага хурал болон 45 дугаар SEACEN-ийн Хүний нөөцийн захирлуудын ээлжит уулзалт энэ жил 7-р сарын 21-нээс 25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.
Энэ жилийн хурлын хүрээнд SEACEN-ийн гишүүн орны Төв банкнууд хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, дижитал шилжилтийн эрин зуунд хурдтай хувьсан өөрчлөгдөж буй орчинд Төв банкнууд хүний нөөцийн ямар бодлого баримтлах, ирээдүйд дасан зохицох чадвартай мэргэжилтнүүд, ажиллах хүчнийг бий болгоход хэрхэн манлайлж оролцох талаар хэлэлцэж байна.
Тус бага хурлын үеэр үндсэн хоёр хэлэлцүүлэг, дөрвөн салбар хуралдааныг зохион байгуулж, “Хүний Нөөц 2030: Ажлын Ирээдүйг Төлөвшүүлэх Стратеги — Дижитал Шилжилтийн Үе Дэх Төв Банкны Ажиллах Хүчний Чадавхын Хөгжил ба Ирээдүйд Бэлтгэх Бодлого” сэдвийн хүрээнд өргөн хэлэлцүүлэг өрнүүллээ.
Энэхүү хурал нь SEACEN-ийн гишүүн Төв банкнуудын хүний нөөцийн чиглэлээрх хамтын ажиллагааг дэмжих, нэгдсэн дүгнэлт, зөвлөмж гаргаж, хэрэгжүүлэх зорилготой.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.