Төсвийн алдагдал гүнзгийрч, 758 тэрбум төгрөгт хүрлээ
Төсвийн алдагдал гүнзгийрч, 758 тэрбум төгрөгт хүрлээ

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2025 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 14.0 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 914.4 (6.1%) тэрбум төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 13.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 983.3 (6.9%) тэрбум төгрөгөөр тус тус буурсан байна. 

Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2025 оны эхний хагас жилд 14.0 их наяд төгрөгт
хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 758 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.

Татварын нийт орлого 2025 оны эхний хагас жилд 12.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1 (8.4%) их наяд төгрөгөөр буурахад орлогын албан татварын орлого 524.7 (12.3%) тэрбум төгрөг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 1.3 (61.7%) их наяд төгрөгөөр буурсан нь нөлөөлжээ. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.