Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 18.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 532.0 (2.8%) тэрбум төгрөгөөр буурлаа. Үүнд уул уурхай олборлолт 1.1 (7.5%) их наяд төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хайлуур жонш, төмрийн хүдэр, цайрын баяжмал, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 0.4-48.4 хувиар өсөж, харин хүрэн нүүрс, газрын тос, чулуун нүүрс, төмрийн хүдрийн баяжмал, цэвэршүүлээгүй алт, баяжуулсан нүүрс, мөнгөний баяжмал 6.6-36.1 хувиар буурчээ.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо