“Mongolia’s Capital Market Connectivity: Hong Kong”
“Mongolia’s Capital Market Connectivity: Hong Kong”
Энэ удаагийн арга хэмжээгээр дамжуулан Монгол Улсын эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн нөхцөл байдал, төр засаг, зохицуулагч байгууллагын зүгээс хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлд хэрэгжүүлж буй бодлогын талаар тодорхой мэдээллийг хүргэсний зэрэгцээ Монголын хөрөнгийн бирж Хонконгийн биржид хувьцаа давхар бүртгүүлэн арилжаалах, хадгаламжийн бичиг гаргах боломж бололцооны талаар хэлэлцэж, турш

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг олон улсын түвшинд гаргах, Ази, Номхон далайн орнуудын хөрөнгийн зах зээлтэй холбох, дотоодын аж ахуйн нэгж компаниудыг Хонконгийн хөрөнгийн биржид давхар бүртгүүлэх боломжийг бий болгох, хөрөнгийн зах зээлээр дамжуулан Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хууль эрх зүйн орчныг таатай болгох улмаар гадаадын хөрөнгө оруулагч нарын Монгол Улсын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах нөхцөлийг нэмэгдүүлэх зорилгоор “Mongolia’s Capital Market Connectivity: Hong Kong” арга хэмжээг энэ сарын 29-нд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгд зохион байгууллаа.

Арга хэмжээнд Хонконг талаас Хонконг, Макао дахь Монгол Улсын Ерөнхий консул, Санхүүгийн үйлчилгээ төрийн сангийн хороо (FSTB), Хонконгийн хөрөнгийн бирж (HKEX)-ийн удирдлагууд, манай талаас Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн биржийн удирдлагууд оролцлоо.

Арга хэмжээг нээж Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Хонконгийн Санхүүгийн үйлчилгээ төрийн сангийн хорооны нарийн бичгийн даргын орлогч Joseph Chan, Хонконгийн хөрөнгийн биржийн Олон улсын бизнесийн харилцааны захирал Silvia Chen нар үг хэлэв. Түүнчлэн Хонконг, Макао дахь Монгол Улсын Ерөнхий консул О.Хулан, Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай, Хонконгийн хөрөнгийн биржийн олон улсын үнэт цаас гаргагчийн үйлчилгээ болон зах зээлийн газрын дэд захирал Jacquelien Jiang нар оролцогчид болон хөрөнгө оруулагч, санхүүгийн байгууллагын төлөөлөгч нарт мэдээлэл өглөө.

Энэ удаагийн арга хэмжээгээр дамжуулан Монгол Улсын эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн нөхцөл байдал, төр засаг, зохицуулагч байгууллагын зүгээс хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлд хэрэгжүүлж буй бодлогын талаар тодорхой мэдээллийг хүргэсний зэрэгцээ Монголын хөрөнгийн бирж Хонконгийн биржид хувьцаа давхар бүртгүүлэн арилжаалах, хадгаламжийн бичиг гаргах боломж бололцооны талаар хэлэлцэж, туршлагуудаасаа хуваалцлаа.

 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.