Гадаад валютын улсын албан нөөц 2025 оны тавдугаар сарын байдлаар 5.2 тэрбум ам.долларт хүрэв. Сүүлийн гурван сарын хугацаанд валютын нөөц эргэн өсөж, уг түвшинд ирсэн байна.
Эргэн сануулахад, 2025 оныг манай улс 5.5 тэрбум ам.долларын валютын нөөцтэй угтсан. Харин оны эхний хоёр сарын хугацаанд валютын нөөц огцом уруудаж, 4.7 тэрбум ам.долларт хүрсэн юм.
Монголбанкны зарласан албан ханшаар ам.доллар 3575 төгрөгтэй тэнцэж байна.