“Алт-III” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
1 Өдрийн өмнө
390
“Алт-III” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар алтны олборлолтыг эрчимжүүлэх хүрээнд “Алт-III” хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдвэрийг гаргалаа. Уг хөтөлбөр хэрэгжсэнээр алтны олборлолтыг нэмэгдүүлж, улмаар алтны улсын нөөц болон валютын нөөцийг бүрдүүлэх, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад томоохон дэмжлэг болох юм.

Өнгөрсөн хугацаанд алтны салбар агшиж, орхигдсон. Үүний уршиг одоо илэрч, Монгол банкны худалдан авах алтны хэмжээ жил дараалан буурч байна. Алтны зах зээлийн үнэ өндөр хэдий ч гарцаа нэмэгдүүлсэн алтны үйлдвэрлэлийн шинэ төслүүд манай улсад цөөн. Дөнгөж л хайгуулаас бүтээн байгуулалт, бүтээн байгуулалтаас үйлдвэрлэлд шилжих үйл явц өрнөж байна. 

Монголбанк 2025 оны 3 дугаар сард 281.8 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 2.2 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 35.1 хувиар буурсан үзүүлэлт юм. Алт нь төлбөрийн тэнцэл, валютын урсгалыг тогтвортой байлгах, эдийн засгийн өсөлтийг дэмжих хэрэгсэл. Нүүрсний экспортын орлого хумигдаж буй энэ цаг үед Засгийн газар "Алт-III" хөтөлбөрийг ийнхүү эхлүүллээ. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.