1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн данс руу шилжүүлж эхэллээ
1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн данс руу шилжүүлж эхэллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 26.4 хувийг Монгол Улсын иргэд, 73 хувийг Засгийн газар, 0.6 хувийг аж ахуйн нэгжүүд эзэмшиж байна. Тус компани 2024 онд 30 сая тонн нүүрс олборлож, 29.8 сая тонн нүүрс борлуулж, 3 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажилласан. Ингэснээр цэвэр ашгийн хэмжээ 4.7 их наяд төгрөгт хүрч, компанийн түүхэн үзүүлэлт болсон билээ.
 
Компанийн цэвэр ашигт үндэслэн 1072 хувьцаа эзэмшигч иргэнд 350 мянган төгрөгийн ногдол ашгийг хэсэгчлэн /гурав хувааж/ олгож эхэлсэн. Өнөөдөр ногдол ашгийн гурав дахь ээлжийг шилжүүлж байна. 1072 хувьцаатай иргэнд энэ удаад 93,499 төгрөг, 750 хувьцаатай иргэнд 65,415 төгрөг олгогдож байна.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.