"Зэс боловсруулах цогцолбор" компанийн ТУЗ бүрджээ
"Зэс боловсруулах цогцолбор" компанийн ТУЗ бүрджээ

"Зэс боловсруулах цогцолбор" хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/-ийг “Эрдэнэс Монгол” нэгдлийн охин компани хэлбэрээр байгуулж, Төлөөлөн удирдан зөвлөлийг бүрдүүлжээ. Тус компани нь Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн баригдах зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн төслийг хариуцан хэрэгжүүлэх юм. 

Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт газар олголт нь шийдэгдэж, төмөр зам, усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт нь эхэлсэн "Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор" үйлдвэрлэл, технологийн паркийн нэг хэсэг. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.