Төлбөрийн тэнцэл 791.4 сая ам.долларын ашигтай гарав
Төлбөрийн тэнцэл 791.4 сая ам.долларын ашигтай гарав
Макро эдийн засгийн хамгийн чухал, үндсэн үзүүлэлтийн нэг нь төлбөрийн тэнцэл.

Төлбөрийн тэнцэл 2023 оны эхний 9 сард 791.4 сая ам.долларын ашигтай гарлаа. Төлбөрийн тэнцэл нь тухайн улсын эдийн засгийн гадаад бодлогын нэрийн хуудас гэж эдийн засагчид үздэг. Өнгөц харахад "статистик" гэсэн утгаар техникийн шинжтэй боловч макро эдийн засгийн хамгийн чухал үндсэн үзүүлэлтийн нэг юм.

Төлбөрийн тэнцлийн урсгал данс 2022 оны эхний 9 сард 1.8 тэрбум ам.долларын алдагдалтай гарч байсан бол энэ оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 6006.7 сая ам.долларын ашигтай гарсан нь эдийн засагт эерэг мэдээ. Урсгал данс ашигтай гарахад барааны худалдааны экспорт нэмэгдэж, барааны худалдааны тэнцэл 3.4 тэрбум ам.долларын ашигтай гарсан нь нөлөөлсөн байна.

Барааны экспорт эерэг гарахад уул уурхайн бүтээгдэхүүн, түүний дотор нүүрс давамгай үүрэг гүйцэтгэж байна. 

399856621_647730694181943_2995727906439004062_n 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.