О.Цэрэндондог: “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 онд 3 сая тонн баяжуулсан нүүрс борлуулна
2025.03.21
348
 О.Цэрэндондог: “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 онд 3 сая тонн баяжуулсан нүүрс борлуулна

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Борлуулалт, маркетинг, тээврийн газрын дарга О.Цэрэндондогийн "Тэнгэр" телевизийн ярилцлагаас эшлэв. 

-БНХАУ-ын эдийн засгийн гол тулгуур болох үл хөдлөх хөрөнгийн зах зээл унасантай холбоотойгоор барилгын салбарын эрэлт хэрэгцээ буурч, ган төмөрлөг болон цементийн хэрэглээ агшсан, улмаар гангийн үйлдвэрлэл, түүнийг дагасан коксын үйлдвэрүүд алдагдалтай ажиллах болсон. Тиймээс БНХАУ гангийн үйлдвэрлэлээ 10 хувиар бууруулахаар болсноо зарлаад байгаа.

-Ган төмөрлөгт ашигладаг коксжих нүүрс, барилгын материалд ашигладаг эрчим хүчний нүүрсний эрэлт хэрэгцээ буурсан. Үйлдвэрлэлд нүүрсний эрэлт буураад эхлэхээр БНХАУ-ын нүүрс үйлдвэрлэгч Монгол Улстай ойр мужууд төлөвлөгөө биелүүлэхийн тулд үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх болсон. Энэ нь мөн эрэлт нэмэгдүүлэхэд нөлөөлж байна.

-Манай нүүрс баяжуулах үйлдвэр 2024 онд ашиглалтад орсон. Үйлдвэрийн гол онцлог бол чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх. БНХАУ-ын зах зээлийн хувьд баяжуулсан нүүрсний эрэлт их байна. Тиймээс бид 2025 онд 5 сая тонн түүхий нүүрсийг баяжуулж, 3 сая тонн баяжуулсан нүүрс борлуулах төлөвлөгөө гаргасан.

 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.