Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг УИХ эцэслэн баталлаа
Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг УИХ эцэслэн баталлаа
Сангийн сайд Б.Жавхлан: Уул уурхай, түүнийг дагасан тээвэр логистик, худалдааны салбарын өсөлт нэмэгдэж 2024 онд 6,5 хувь байсан эдийн засгийн өсөлт 7 хувьд хүрэх төлөвтэй байна.

Сангийн сайд Б.Жавхлан “Уул уурхай, түүнийг дагасан тээвэр логистик, худалдааны салбарын өсөлт нэмэгдэж 2024 онд 6,5 хувь байсан эдийн засгийн өсөлт 7 хувьд хүрэх төлөвтэй байна. Ингэснээр экспортын орлого өсөж, төлбөрийн тэнцэл сайжрах төлөвтэй. Мөн гадаах валютын албан нөөц нэмэгдэж, валютын ханш тогтворжих зэргээр МАКРО эдийн засгийн үзүүлэлтүүдэд эергээр нөлөөлөхөөс гадна төсвийн орлого нэмэгдэнэ гэж тооцсон. 2024 онд Дотоодын нийт бүтээгдэхүүн 74 их наяд төгрөг, Нэгдсэн төсвийн орлого 27.2 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого 25.3 их наяд төгрөгт хүрнэ гэж тооцоолсон. Монгол Улсын төсвийн зарлага бүр нүдээ олж, орлого арвижсан жил байх болтугай” хэмээн онцлов.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.