Түүнчлэн "Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 16 дугаар тогтоолын хавсралтаар баталсан
-
"Нүүрсний спот, форвард гэрээний стандарт тогтоох, мөрдүүлэх журам",
-
"Зэсийн баяжмалын арилжааны гэрээний стандарт тогтоох, мөрдүүлэх журам",
-
"Төмрийн хүдэр, баяжмалын арилжааны гэрээний стандарт тогтоох, мөрдүүлэх журам",
-
"Хайлуур жоншны хүдэр, баяжмалын арилжааны гэрээний стандарт тогтоох, мөрдүүлэх журам"-уудыг тус тус үйл ажиллагаандаа дагаж мөрдүүлэхийг зөвшөөрсөн байна.
Тус тогтоол батлагдсантай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 458, 465, 2024 оны 134, 448 дугаар тогтоолыг бүхэлд нь, 2023 оны 387 дугаар тогтоолын 1 дэх заалтын", дөрөвдүгээр хавсралтаар баталсан "Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, төлбөр тооцоог гүйцэтгэхэд баримтлах журам", тавдугаар хавсралтаар баталсан "Нүүрсний арилжааны гэрээний стандартыг тогтоох, мөрдүүлэх журам" гэснийг тус тус хүчингүй болголоо гэж Монголын хөрөнгийн бирж мэдээллээ.