“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛКО” КОМПАНИ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж БНХАУ-ын Хөнгөн цагааны корпорац (CHALCO), охин компани “Чайналко Дижитал Технологи” компанийн Ерөнхий захирал Ли Гуанфэй болон холбогдох удирдлагуудтай уулзаж, хоёр компанийн хамтын ажиллагааны цаашдын чиглэл, боломжийн талаар санал солилцлоо.
Уулзалтын хүрээнд талууд урт хугацааны хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, худалдаа, экспорт, тээвэр логистикийн шинэ боломжийг нээх, сэргээгдэх эрчим хүч, хөнгөн цагааны үйлдвэрлэл болон далд уурхайг хөгжүүлэх, хүний нөөц, мэргэшсэн боловсон хүчний солилцоо, оюутан бэлтгэх хөтөлбөрийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцож, хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Талууд хамтран олон жилийн турш хэрэгжүүлж ирсэн гэрээний нөхцөлийг өнөөгийн шаардлагад нийцүүлэн сайжруулах замаар талуудын үр өгөөжийг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүч, хөнгөн цагааны үйлдвэрлэл болон далд уурхайг хөгжүүлэх талаар хамтран ажиллах юм.