Б.Дөлгөөн: Нүүрсний хоёр дахь зах зээлийн арилжааг эхлүүлнэ
14 Цагийн өмнө
113
Б.Дөлгөөн: Нүүрсний хоёр дахь зах зээлийн арилжааг эхлүүлнэ
Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн Эдийн засгийн сэтгүүлчдийн клубын "Өглөөний уулзалт"-ын зочноор оролцож, "Өнөөгийн нөхцөл байдал, цаашдын зорилт" сэдвээр илтгэл хэлэлцүүлж байна.

Биржээр нийтдээ 42 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн арилжаалсан /2025.02.10/ бөгөөд нийт дүн нь 16,85 их наяд төгрөг болж, 922 удаагийн арилжаа хийгджээ. Нүүрсний хоёр дахь зах зээлийн арилжааг эхлүүлэхээр төлөвлөн бэлтгэл ажлаа хангаж байгааг Монголын хөрөнгийн биржийн удирдлага онцоллоо.
Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 13 их наяд төгрөг байна. "Монголын хөрөнгийн бирж" ХК төлбөр тооцооны шинэ систем нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Системийн шинэчлэл хийснээр үүсмэл үнэт цаас арилжих, шорт арилжаа хийх зэрэг боломж, нөхцөл бүрдэх аж.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.