“ХасБанк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2023 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 14.75 төгрөг буюу нийт 15,52 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлэжээ.
Тус шийдвэрийг Монголбанкнаас зөвшөөрч, “ХасБанк” ХК-ийн Дүрмийн дагуу компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар эцэслэн баталсны дараагаар ногдол ашгийг тараах юм. Үүнтэй холбогдуулан цаашид хагас жилийн ашгаас ногдол ашиг хуваарилах боломжийг нээх үүднээс ХасБанкны ногдол ашгийн бодлогод өөрчлөлт оруулж, шинэчлэн батлахыг ТУЗ-өөс хувьцаа эзэмшигчдэд зөвлөмж болгожээ.