Инфляц буурч, нэг оронтой тоонд шилжлээ
Инфляц буурч, нэг оронтой тоонд шилжлээ
Инфляц буурч байна

Үндэсний статистикийн хорооноос 2023 оны 10 дугаар сарын инфляцын түвшнийг өнөөдөр танилцууллаа. Тайлант хугацаанд инфляц өмнөх оны мөн үеэс 9 хувьтай гарч, нэг оронтой тоо руу шилжлээ. 2023 оны 7 дугаар сард инфляц 9.4 хувьтай гарч байсан. Үүнтэй харьцуулахад 10 дугаарын сарын үзүүлэлт хамаагүй доогуур өсөлт болж байна. Тодруулбал, 2021 оны 8 дугаар сарын инфляцтай ойртов.

Хоёр оронтой тоон руу "дэвшээд" байсан инфляц ялимгүй "газардаж", Монголбанкны зорилтот түвшинтэй нийцэх болсон нь эдийн засагт нааштай мэдээ юм. 2022 оны 6 дугаар сард 16.9 хувьд хүрээд байсан инфляц саарч, 9 хувь болж байгаа нь мөнгөний хатуу бодлогын үр нөлөө гэвэл илүү онох. Мөнгөний бодлогын хүү 13 хувьтай байгаа.

2024 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлд инфляцыг нэг оронтой тоонд хадгалахыг төв банк эрмэлзэж буй. Инфляц нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийн үнийн өсөлтийг илэрхийлэх бөгөөд төсөв, мөнгөний бодлогын үр нөлөөг тодорхойлох гол хэмжүүр юм. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.