Төрийн банкны нэгж хувьцаанд ногдох ашиг 2023 онд (EPS) 125.51 төгрөг байсан бол 2024 онд 142.97 төгрөг болж 13.9 хувиар өсжээ. Банкны хүүгийн орлого 34.4 хувиар өсөж, 672.7 тэрбум төгрөгт хүрсэн бол цэвэр хүүгийн орлого 23.1 хувиар өсөж 300.5 тэрбум төгрөг болсон байна. Харилцагчаас татсан эх үүсвэр 25 хувиар өсөж, 4,273.6 тэрбум төгрөгт хүрчээ.
Цэвэр ашиг 2024 оны 4-р улирлын байдлаар 108 тэрбум төгрөг хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 13.9 хувиар өссөн үзүүлэлт аж. 2024 онд “Төрийн банк” ХК-ийн нийт хөрөнгийн өгөөж (ROA) 1.8 хувь байгаа нь өмнөх оноос 0.1 нэгжээр буурсан бол эздийн өмчийн өгөөж (ROE) 16.5 хувь байгаа нь өмнөх оноос 0.6 нэгжээр өссөн үзүүлэлт юм.