Цэвэр эрчим хүчний шилжилт нь критикал минералын эрэлт хэрэгцээг цаашид улам дэмжих хүлээлттэй байна. Тэр тусмаа зэсийн үнийн өсөлтийг урьд өмнө байгаагүйгээр тэтгэж, зах зээлийн эрэлт өндөр бүтээгдэхүүн болгоход туслах аж.
Өсөн нэмэгдэх зэсийн хэрэглээ 2030 он гэхэд хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байгаа юм. Энэ чиг хандлага 2050 хүртэл үргэлжлэх бөгөөд хэрэглээг хангах нийлүүлэлт өнөөдөр чухлаар тавигдаж эхэллээ. Хэдий томоохон зэсийн уурхайнууд нээгдэж, олборлолт руу шилжсэн ч энэ дүн дунд хугацаанд хангалтгүй гэж зах зээлийн шинжээчид үзэж байгаа юм.
Үнийн эерэг төлөв зэсийн хайгуул дахь хөрөнгө оруулалт өсөх, хөрөнгө оруулагчдын хувьд зэсийн шинэ орд нээх нь ихээхэн сонирхол татаж буй. 10 гаруй жил зогсонги байсан зэсийн хайгуул идэвхжих магадлал улам нэмэгдэж байна.
McKinsey судалгааны байгууллагын урьдчилсан таамгаар 2035 гэхэд зэсийн үнэ тонн нь 12 мянган ам.доллар хүрэхээр байгаа юм.