“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаярыг чөлөөлж, Б.Дөлгөөнийг томиллоо. Б.Дөлгөөн нь Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвийн гүйцэтгэх захирал, Үндэсний хөгжлийн газрын дэд дараар ажиллаж байсан. 2024 оны орон нутгийн сонгуулиар Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон.