Түншлэх түмэн эрмэлзэл тээсэн бизнес форум
Түншлэх түмэн эрмэлзэл тээсэн бизнес форум
Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг тэлэх, хувийн хэвшил хоорондын түншлэлийг дэмжих санал гарлаа

Бүгд Найрамдах Чех Улсын Шадар сайд бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хэргийн сайд Мариан Юречкагийн айлчлалын хүрээнд МҮХАҮТ-аас "Монгол-Чехийн бизнес форум"-ыг зохион байгууллаа. Бизнес уулзалтад Чехийн талаас хууль эрх зүй, барилга үл хөдлөх, санхүү банк болон эрүүл мэнд, ус цэвэршүүлэх техник технологи, тээвэр логистикийн салбарын 20 гаруй аж ахуйн нэгж, Монголын талаас 100 гаруй бизнес эрхлэгчид оролцож, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. 

Мариан Юречка нь 2023 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 04-ний өдрүүдэд Монгол Улсад айлчилж буй. Төв Европын хамгийн өндөр аж үйлдвэржсэн улсын нэг нь Чех. 

Монгол, Чехийн эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахыг талууд эрмэлзэж байна. Энэ хүрээнд хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалт, аж үйлдвэр, дэд бүтэц, байгаль орчин, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх сонирхол нэн өдөр байгаа нь "Монгол-Чехийн бизнес форум"-аас тод харагдлаа. 

Тухайлбал, хүнд аж үйлдвэрийн салбарт металл боловсруулах үйлдвэр хамтран байгуулах, үйлдвэрлэлийн техник, технологийг шинэчлэх, химийн болон нефтийн үйлдвэрлэлд чехийн дэвшилтэт технологи, туршлагыг нэвтрүүлэх, хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг дэмжих талаар талууд байр сууриа илэрхийлж, нээлттэй ярилцлаа. Чех улсын хувьд 1200-аад оноос уул уурхайг хөгжүүлсэн.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.