Moody’s агентлаг Төрийн банкны зээлжих зэрэглэлийг B2 болгон ахиуллаа
2024.11.20
114
Moody’s агентлаг Төрийн банкны зээлжих зэрэглэлийг B2 болгон ахиуллаа

Олон улсын үнэлгээний Moody’s агентлаг Монгол улсын зээлжих зэрэглэлийг B3-аас B2 болгон сайжруулсантай холбогдуулан Төрийн банкны үнэлгээг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн түвшинтэй адилтган B2/Хэтийн төлөвийг тогтвортой болгож нэг шат ахиуллаа. Тус агентлагийн тайланд дурдсанаар, Монгол Улсын гадаад өрийг дахин санхүүжүүлэх замаар өрийн болон төсвийн удирдлагаа сайжруулсан нь улсын зээлжих зэрэглэл ахихад гол нөлөө үзүүлж, үүний үр дүнд Төрийн банкны үнэлгээ сайжрах нөхцөл бүрдсэн гэжээ.

Зээлжих зэрэглэл гэдэг нь тухайн улсын төр, хувийн хэвшил, банк санхүүгийн байгууллагын гадаад хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулалтын зардлыг бууруулахад зэрэгт нөлөөлдөг эдийн засгийн ач холбогдол бүхий үзүүлэлт юм.

https://www.moodys.com/research/Moodys-Ratings-takes-positive-rating-actions-on-eight-
Mongolian-banks-Rating-Action--PR_498621

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.