Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал Уран олборлох төсөлтэй холбогдуулан салбар бүрийн эрдэмтэн судлаачдыг хүлээн авч уулзлаа. Уран олборлох төсөл нь "Оюу-Толгой" төслийн дараа орох "Гуравдагч хөрш"-ийн хоёр дахь том төсөл. Стратегийн хувьд нэн чухал. Суурь судалгаанаас эхлээд бүх асуудлууд шинжлэх ухааны үндэслэлд тулгуурлан хийгдсэн анхны төсөл гэдгээрээ онцлог гэдгийг Н.Учрал сайд онцолжээ.