Эрдэнэт үйлдвэр 3.5 сая мод тариалж, 1700 гаруй га талбайд техникийн нөхөн сэргээлт хийгээд байна
Эрдэнэт үйлдвэр 3.5 сая мод тариалж, 1700 гаруй га талбайд техникийн нөхөн сэргээлт хийгээд байна

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т нийт 2000 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийх үүрэг даалгавар авч, үүнээс 2022-2023 онд нийт 1229,8 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийжээ. Энэ онд үлдсэн 777,6 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийж, хяналт тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийт 548 га газарт техникийн нөхөн сэргээлт хийсэн нь 70.5 хувийн гүйцэтгэлтэй байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 100 сая мод тарьж ургуулах амлалт авсан. Энэхүү аяны хүрээнд "Эрдэнэт үйлдвэр" 3,5 сая гаруй мод тариалж, Эрдэнэт үйлдвэр Ойн генетик нөөцийн төв, Хөрсний инновац, технологийн төвийг тус тус байгуулаад байна. Мөн бүрэн автомат мод үржүүлгийн газрыг байгуулахаар ажиллаж байна. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.