Байгаль орчны менежментийн тогтолцооны ISO-14001 стандартыг Шинь Шинь ХХК нэвтрүүлнэ
Байгаль орчны менежментийн тогтолцооны ISO-14001 стандартыг Шинь Шинь ХХК нэвтрүүлнэ
"Байгаль орчны менежментийн тогтолцоо "ISO-14001" стандартын хүрээнд “5S стандарт”-ыг нэвтрүүлнэ.
Монголын ууган гадаадын хөрөнгө оруулалттай компани бол "Шинь Шинь" ХХК. Тус компани байгаль орчин, нийгмийн хариуцлагыг үйл ажиллагааныхаа эхэнд тавьж ирсэн. "Шинь Шинь" ХХК байгаль орчны менежментийн тогтолцоо "ISO-14001" стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр болж, нээлтийн хурлыг амжилттай зохион байгууллаа. Тус стандартын хүрээнд “5S стандарт”-ыг хамтад нь нэвтрүүлэхийг зорьж байна.
 
"Шинь Шинь" компанийн хувьд үйл ажиллагаандаа “Чанарын менежментийн тогтолцоо” ISO9001:2015 болон "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо" MNS ISO 45001:2018 стандартыг тус тус нэвтрүүлээд  байгаа билээ. 
 
ISO нь 160 гаруй гишүүнчлэлтэй, 300 гаруй техникийн хороогоор дамжуулан стандартыг боловсруулж баталдаг, хараат бус, 100 гаруй жилийн түүхтэй олон улсын стандарт боловсруулагч, түгээгч дэлхийн хамгийн том байгууллага юм. 
 
Байгаль орчны менежментийн тогтолцооны "ISO-14001" стандартыг компаниуд хэрэгжүүлснээр холбогдох олон улсын зохицуулалтыг дагаж мөрдөхөөс гадна хог хаягдлыг бууруулах, эрчим хүч хэмнэх, зардал хэмнэх зэрэг бодит үр өгөөж нэмэгддэг.
 
Тэрчлэн оролцогч талуудын итгэлцлийг бэхжүүлж, дэлхийн худалдаа, нийлүүлэлтийн сүлжээнд оролцоход чухал алхам болдог. Энгийнээр, "ISO 14001" нь байгаль орчны хариуцлагыг нэмэгдүүлж, бизнесийн тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг бүрдүүлдэг. 

"ISO 14001" нь байгаль орчны менежментийн тогтолцооны олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт юм. Энэ нь байгууллагуудад байгаль орчны менежментийн тогтолцоог боловсруулж, хэрэгжүүлэх, байгаль орчны гүйцэтгэлээ байнга сайжруулах цаг хүрээг тэлдэг.

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.