МХБ: Уул уурхайн бүтээгдэхүүний нийт арилжаа 7.7 их наядад хүрэв
МХБ: Уул уурхайн бүтээгдэхүүний нийт арилжаа 7.7 их наядад хүрэв

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн үйл ажиллагаа болон хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлын талаар сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх уулзалт өнөөдөр боллоо. Тус уулзалтад Эдийн засгийн сэтгүүлчдийн клубын гишүүд оролцож, өөрсдийн сонирхсон асуултад хариулт авлаа. "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр дараах мэдээллийг хуваалцлаа.

Монголын хөрөнгийн биржийн өдрийн дундаж арилжаа 45.1 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна. Энэ дүнд хүрэхэд уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа голлох үүрэг гүйцэтгэж байгааг онцлон тэмдэглэлээ. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаанд оролцохоор 390 гаруй компани одоогоор бүртгүүлсэн бөгөөд үүний 70-80 хувь нь арилжаанд тогтмол оролцож байна. 2024 оны 10 дугаар сарын 10-ны байдлаар Уул уурхайн бүтээгдэхүүний нийт арилжаа 7.7 их наяд төгрөг болж, үүний 6.9 их наяд төгрөгийг нүүрсний арилжаа бүрдүүлжээ. Биржийн арилжааны оролцогчид эгнээгээ тэлж, ирэх сараас "Могойн гол" ХК нүүрсээ Хөрөнгийн биржээр худалдахаар болсныг "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр дуулгалаа. 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.