Уул уурхайн сургалт, судалгаа шинжилгээний “Geomine-2024” олон улсын геологи, уул уурхайн эрдэм шинжилгээний хурал “Чингис” зочид буудалд эхний өдрөө үргэлжилж байна. Нийт 14 орны төлөөлөл хүрэлцэн ирж оролцож буй тус арга хэмжээг ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн инженерчлэлийн сургууль болон БНХАУ-ын Хуан технологийн их сургууль хамтран зохион байгуулж байна. Нийт 70 гаруй илтгэл арга хэмжээний хүрээнд танилцуулах юм.
Анх удаа болж буй тус “Geomine-2024” олон улсын хурал нь маргааш үргэлжилнэ. Өнөө жил ШУТИС-ийн Геологи, Уул Уурхайн Инженерчлэлийн Сургуулийн 65 жилийн ой тохиож байна.