Чойр-Сайншанд цахилгаан дамжуулах шугамын ажлыг 2025 онд эхлүүлж, 2027 онд дуусгана
2024.10.08
108
Чойр-Сайншанд цахилгаан дамжуулах шугамын ажлыг 2025 онд эхлүүлж, 2027 онд дуусгана
Монгол Улсын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат Европын сэргээн босголт, хөгжлийн банкны /ЕСБХБ/ Ерөнхийлөгч Одиль Рено-Бассотой өнөөдөр /2024.10.08/ уулзаж, Чойр-Сайншанд цахилгаан дамжуулах шугамын төслийн найман сая еврогийн нэмэлт санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа.
 
Чойр-Сайншанд чиглэлийн 220 км 220 кВ цахилгаан дамжуулах шугам сүлжээ, Чойр, Сайншанд дахь дэд станцуудыг барих төсөл нь Монгол Улсын эрчим хүчний дэд бүтцийг сайжруулах, эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилготой. Төсөл Европын Холбооны 8 сая еврогийн буцалтгүй тусламж, ЕСБХБ-ны 62.8 сая еврогийн зээл, Япон зэрэг хандивлагч орнуудын 5 сая еврогийн техникийн тусламжаар хэрэгжих юм. Барилгын ажлыг 2025 онд эхлүүлж, 2027 онд дуусгахаар төлөвлөж байна.
May be an image of 12 people, the Oval Office and text
Монгол Улсын Засгийн газар, ЕСБХБ хооронд 300.0 сая ам.долларын санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг 2019 онд байгуулсан. Тус ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжих нийт 7 төслийн нэг нь энэхүү Чойр-Сайншанд чиглэлийн 220 км 220 кВ цахилгаан дамжуулах шугам сүлжээ, Чойр,Сайншанд дахь дэд станцуудыг барих төсөл юм.
 
Мөн Улаанбаатар-Дарханы замд нэмэлт 2 эгнээ зам барих төслийн 90 хувьтай хэрэгжиж байна. Үүнээс гадна Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэг барих, Улаанбаатар хотын ногоон орон сууцны, Эрдэнэт хотын гамшигт тэсвэртэй байдал төслүүд сонгон шалгаруулалт, зураг төслийн явцад хэрэгжиж байна.
 
ЕСБХБ 2006-2024 онуудад манай улсад нийт 2.3 тэрбум еврогийн санхүүжилтийг уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, эрүүл мэнд, зам тээвэр зэрэг томоохон салбаруудад олгож, нийт 140 төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн хамтран ажиллаж байна.
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.