Нью-Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Uranium Energy компани АНУ-ын Вайоминг муж дахь Rio Tinto компанийн эзэмшдэг уран олборлолтын төслүүдийг 175 сая ам.доллараар худалдан авах хэлцэл хийжээ. Хэлцэлд үйлдвэрлэлийн лиценз бүхий Sweetwater уран боловсруулах үйлдвэрээс гадна уран олборлолтын хэд хэдэн төсөл багтсан байна. Талуудын худалдан авалт ирэх улиралд дуусах хүлээлттэй байна.
Rio Tinto компанийн төслүүдийг Uranium Energy худалдан авснаар уран олборлолтын нөөц нь 87,5 мянган тонноор нэмэгдэх төдийгүй тус компани уран олборлолт болон боловсруулах үйлдвэрлэлээ өргөжүүлэхээр байна. Тэдний хувьд өөр нэгэн хэлцлийг эхлүүлсэн бөгөөд энэ нь хөгжүүлэлтийн шатандаа яваа “Red Desert” ураны төсөл юм. Энэхүү төсөл нь ихээхэн ирээдүйтэй бөгөөд хайгуул, олборлолт явуулах тусгай зөвшөөрөлтэй аж.