Чулуун нүүрсний экспорт 57.7 сая тонн болж, 26.8 хувиар өсөв
Чулуун нүүрсний экспорт 57.7 сая тонн болж, 26.8 хувиар өсөв

Гаалийн ерөнхий газраас экспортын явцын мэдээллийг танилцууллаа. Монгол Улс 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 27.1 мянган тонн нүүрс экспортолжээ.

Чулуун нүүрсний экспорт оны эхнээс 57.7 сая тонн болж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 26.8 хувиар өссөн байна. 

Манай улс энэ онд нүүрсний экспортын төлөвлөгөөгөө шинэчилж, 78 сая тонн болгож нэмэгдүүлсэн. Ирэх жилийн нүүрсний экспортын хэмжээг 83 сая тонн байхаар 2025 оны төсвийн төсөлд Сангийн яам одоогоор тусгаад байгаа.

2023 оны хувьд нүүрсний экспорт 70 сая тонн болж, түүхэн хамгийн өндөр үзүүлэлт болсон юм. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.