"Эрдэнэт үйлдвэр"-ийн авто тээврийн цех парк шинэчлэл хийж байна
"Эрдэнэт үйлдвэр"-ийн авто тээврийн цех парк шинэчлэл хийж байна

"Эрдэнэт үйлдвэр"-ийн авто тээврийн цех энэ сарын эхэнд шинээр хүлээн авсан 140 тонны өөрөө буулгагч автомашин ажилд гарснаас хойш 442,3 мянган тонн ачаа эргэлт хийж, 34,1 мянган метр куб уулын цул тээвэрлээд байна. Дараагийн ээлжийн хүнд даацын таван машиныг энэ сарын сүүлчээр хүлээж авах аж.

Авто тээврийн цех парк шинэчлэлийн хүрээнд энэ оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний дагуу хүнд даацын нийт 10 машин хүлээн авах бөгөөд, үлдсэн дөрвөн машиныг ирэх сард нийлүүлэх юм байна. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.