“Хөгжлийн бүтээн байгуулалтын онцлох төслүүд” олон нийтийн хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна
2024.09.23
166
“Хөгжлийн бүтээн байгуулалтын онцлох төслүүд” олон нийтийн хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна

Монгол Улсын Их Хурлаас Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд тусгасан “Хөгжлийн бүтээн байгуулалтын онцлох төслүүд”-ийн талаарх олон нийтийн хэлэлцүүлгийг 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 09.00 цагт Төрийн ордонд зохион байгуулна.

Хэлэлцүүлэгт оролцох иргэд, эрдэмтэн, судлаачид, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл болох Та бүхэн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 17.00 цагаас өмнө Улсын Их Хурлын Тамгын газрын 51-262946 дугаарын утсаар бүртгүүлнэ үү.

Жич: Оролцогчдын тоо хязгаартай тул эхэнд бүртгүүлсэн дарааллаар оролцуулна.

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.