Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Ерөнхий сайд Н.Учрал "Гашуунсухайтын төмөр зам, оффтейк гэрээтэй холбоотой бүх асуудлыг хөндлөнгийн аудитаар шалгуулна. Авлигатай хүний, өөрийнгүй тэмцэнэ. УИХ-ын гишүүний бүрэн эрхийн ард хэн ч нуугдах ёсгүй. 280 сая ам.доллараар шороо овоолсон Х.Баттулга тэргүүтэй нэр нь холбогдсон, шийдвэр гаргалцсан төрийн бүх өндөр албан тушаалтнууд бүгд шалгуулах ёстой. Асуудлыг нэг талд нь гаргаж шалгах хугацаатай үүрэг Хууль хяналтын байгууллагад өгнө. УИХ нээлттэй сонсгол явуулахыг бүх талаар нь дэмжинэ" хэмээн байр сууриа илэрхийлж, Засгийн газрын үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ гэдгийг онцоллоо.